Катаракт буюу болор цайх эмгэг
КАТАРАКТ БУЮУ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГ

  • Катаракт нь нүдний болорын бүдэгшлийн улмаас хараа алдуулдаг эмгэг юм.
  • Ихэвчлэн насжилттай холбоотой үүсдэг.
  • Төрөлхийн болон гэмтэл, үрэвсэл, нүдний бусад эмгэгийн улмаас үүсч болно.        
  • Катаракт нь дэлхий нийтээр сохролын гол шалтгаан болж байгаа бөгөөд нийт сохролын 47,8%-ийг  эзэлж байна.
  • Монголд 40-өөс дээш насны хүмүүсийн сохрох, хараа муудах шалтгааны 36%-ийг катарактаас үүдэлтэй сохрол эзэлж байна.

 

ШИНЖ ТЭМДЭГ:

 

  • Ойрын болон холын хараа 2-уулаа муудна.
  • Юмны өнгө ялгахдаа муу болно.

 

ЭМЧИЛГЭЭ , ХЯНАЛТ

 

  • Катарактаас үүссэн сохролыг зайлсхийж болох сохрол гэж үздэг бөгөөд катаракт өвчнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь мэс заслын эмчилгээ юм.
  • Дэлхий дахинд жилд 10 сая гаруй катарактын мэс засал хийгддэг.
  • Катарактын үе шат, зэргээс хамаарч мэс заслын аргыг зөв сонгох нь эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлнө.
  • Факоэмульсификац нь цайсан болорыг авах хамгийн орчин үеийн дэвшилтэт технолог бөгөөд мэс заслын дараах харааны сэргэлт өндөр, эдгэрэлт хурдан.